УОК-ын шийдвэр, коронагийн халдварын эрсдлийг харгалзан 2021 оны 7-р сарын 11-нд авахаар төлөвлөж байсан Солонгос Хэлний Мэдлэгийн Түвшин Тогтоох 77-р Шалгалтыг 2021 оны 10-р сарын 17-нд (78-р Шалгалт) болгож хойшлууллаа. Өмнө бүртгүүлсэн бол автоматаар сунгагдана. Дахиж бүртгүүлэх шаардлагагүй.
2021 оны 10-р сарын 17-д шалгалт өгөх боломжгүй хүмүүсийн хүсэлтийг дараах хугацаанд вэбсайтаар хүлээн авч, цуцлана.
Бүртгэл цуцлах хугацаа :
2021 оны 6-р сарын 28-наас 7-р сарын 2-ны өдрийг хүртэл
Бүртгэл цуцласан хүний тоогоор, вэбсайтаар нэмж бүртгэнэ.
Нэмэлт бүртгэлийн хугацаа :
2021 оны 7-р сарын 5-наас 7-р сарын 9-ний өдрийг хүртэл
Вэбсайт : topik.mn
Монголын TOPIK Шалгалтын Хороо
2021 оны 6-р сарын 18
МУИС-ийн хичээлийн 2,4,5-р байр