Асуулт хариулт (FAQ)

Бүртгэлийн хуудас хэвлэх хэсэг рүү нэвтэрнэ үү. Бүртгэлийн хуудас хэвлэж авч болж байвал бүртгэл баталгаажсан гэсэн үг.

Болохгүй. Эхлээд TOPIK I-д бүртгүүлсэн бүртгэлээ цуцлах шаардлагатай. Дараа нь TOPIK II-т бүртгүүлж болно. Гэхдээ онцгой нөхцөл байдлын үед TOPIK II-т нэмэлт суудлын тоо цөөн гардаг учир бүртгүүлж чадахгүй байх магадлалтай. Харин TOPIK I-д нэмэлт суудал хангалттай байдаг болохоор нэмж бүртгүүлэхэд асуудалгүй. 

Болохгүй. Зөвхөн бүртгүүлсэн улс орон, байршилд шалгалт өгөх ёстой.

Үгүй. TOPIK I-ын дараа TOPIK II-т шалгуулах албагүй. Та өөрийгөө дундаас дээш түвшинд хүрэх солонгос хэлний мэдлэгтэй гэж үзэж байгаа бол TOPIK II шатлалаар шалгалт өгч болно. 

Болно.Хоёуланд нь бүртгүүлэх бол бүртгэлийн вэбсайтаар тусдаа хоёр хаяг нээж хүсэлт явуулах хэрэгтэй. 

Насны хязгаар байхгүй.

Болно. Гэхдээ гүйлгээний утга дээр шалгалтын бүртгэлийн дугаараа тавиарай. Энэ дугаараар гүйлгээ болон бүртгэл баталгаажна.   

Дийлэнхи бүртгүүлэгч Хаан банкны харилцагч байдаг тул бид Хаан банкыг сонгосон болно. Бусад банкны харилцагч байж болно. Гэхдээ данс эзэмшигчийн нэр зөрвөл гүйлгээ хийж болохгүй, банк хоорондын гүйлгээний шимтгэл арай ахиу зэрэг асуудалтай.

Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээгээр бүртгүүлнэ. 

Гадаад паспортоор бүртгүүлнэ.

Гадаад паспорт, жолооны үнэмлэх байж болно. Энэ хоёр байцаалт байхгүй бол иргэний үнэмлэхний лавлагаа байж болно. Хорооны тодорхойлолт, оюутны үнэмлэх зэрэг бусад бичиг баримт болохгүй.  

Болохгүй.

Хөл хорио зэрэг онцгой нөхцөл байдлын үед гар утсаараа авч болно. Гэхдээ зургийн аппараттай дүйх хэмжээний өндөр нягтаршилтай, өнгө сайн ялгасан, сүүдэрлэж харлаагүй цээж зураг байвал болно.  

Сүүлийн гурван сард авахуулсан 3*4 хэмжээтэй, нүүрний чих, дух ил гарсан цээж зураг байх шаардлагатай. Цээж зураг тань бүртгэлийн хуудас болон шалгалтын онооны гэрчилгээнд хэвлэгдэх тул чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Шалгалтын өдөр, бүртгэлийн хуудсанд хэвлэгдсэн зургийг эзэнтэй нь тулгаж шалгадаг. 

Болохгүй. Зөвхөн вэбсайтаар бүртгэнэ. БНСУ-ын TOPIK Төвийн зүгээс зөвхөн вэбсайтаар бүртгэх шаардлага тавьсан. Вэбсайтад шалгалтын тухай мэдээллийг нарийн тодорхой оруулсан тул эхлээд сайтар уншиж танилцаарай. 

Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 2,4,5-р байр