Хариултын хуудас бөглөх заавар
- Хариултын хуудсыг үрчийлгэх, бохирдуулахаас сэрэмжлэх хэрэгтэй. Шалгалтын хариулттай хамааралгүй зүйл бичиж тэмдэглэвэл оноо алдаж болзошгүй. Хуудасны дээд доод хэсгийн соронзон уншигчийг гэмтээхгүй байх тал дээр онцгой анхаараарай.
- Шалгалтын асуултын хуудсанд хариултаа бичээд, хариултын хуудсанд хуулж амжаагүй бол оноо авахгүй.
- Хувийн штрих (цагаалуур) ашиглаж болно. Штрих дууссаны улмаас хариултын хуудсаа сайн бөглөж чадаагүй хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
- Хариултын хуудсан дээр хянагч багшийн тарааж өгсөн хоёр хошуутай фломастер (эсгийн хошуутай үзэг)-аар бичиж тэмдэглэнэ. Өөр үзэг, харандаа хэрэглэж болохгүй.
- Шалгуулагч нь хариултын хуудасны зүүн талын нүдэнд латин үсгээр овог нэрээ зөв бичнэ. Мөн бүртгэлийн дугаар, вариантыг заавал бичиж тэмдэглэх ёстой. Шалгалтын вариант нь асуултын хуудасны баруун талд тэмдэглэсэн варианттай таарч байх ёстой.
- Сонсох, унших шалгалтын хариултын хуудсанд фломастерын бүдүүн хошуугаар бичиж тэмдэглэнэ. Нэг л хариултыг сонгоно. Хоёр хариулт сонгох юм уу, эсвэл хагас дутуу, буруу тэмдэглэвэл бол буруу хариулсанд тооцно. Буруу бичсэн бол засахдаа штрихээр бүрэн цайруулж, харагдахгүй болгоно.
- Бичих шалгалтын хариултын хуудсанд фломастерын нарийн хошуугаар бичнэ. Хуудасны шугамнаас хэтрүүлж бичих юм уу эсвэл буруу шугаманд бичвэл оноо авахгүй. Буруу бичсэн хэсэгт хоёр зураас зурж тэмдэглэж болно. Эсвэл хувийн штрих хэрэглэж болно. Байхгүй бол гараа өргөж, хянагч багшаар засуулна.
- Буруу бичсэн бол хариултын хуудас шинээр авч болно. Цагтаа бичиж тэмдэглэж амжихгүй байсан ч хариултын хуудсыг хураалгах хэрэгтэй. Дуусах дохио өгмөгц хариултын хуудсанд бичиж тэмдэглэхээ зогсоох ёстой. Эс бөгөөс зүй бус үйлдэл үйлдсэнд тооцох бөгөөд оноог хүчингүй болгох арга хэмжээ авна.
