Оноо шалгах

Шалгалтанд хэдэн оноо авснаа хэрхэн мэдэх вэ? 

Шалгалтын оноогоо БНСУ-ын Үндэсний Олон Улсын Боловсролын Хүрээлэн (National Institute for International Education)-ийн албан ёсны цахим хуудаснаас шалгана. Дараах алхамыг гүйцэтгэнэ үү. 

  1. р алхам : www.topik.go.kr цахим хаягаар нэвтэрнэ. 
  2. р алхам : дараахь цонхыг клик хийнэ. [나의 시험정보 (миний мэдээ)  [성적확인(оноо шалгах)] 
  3. р алхам : Шалгалтын дугаар(시험회차 хэддүгээр шалгалт болох), бүртгэлийн дугаар (수험번호), төрсөн он сар өдрөө(생년월일) бичээд Click товчийг дарна. 
  4. р алхам : [성적확인(оноо шалгах)]  [성적증명서출력(онооны хуудас буюу дүнгийн гэрчилгээ хэвлэж авах)]  

  Шалгалт өгсөн хүн Дүнгийн гэрчилгээгээ өөрөө хэвлэж авна. 

 Зүй бус үйлдэл гаргасан хүнээс бусад бүх шалгуулагч (тэнцсэн/тэнцээгүй) дүнгийн хуудсыг хэвлэн авах боломжтой. 

 

Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 2,4,5-р байр