75-Р ШАЛГАЛТЫГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

3/24/2021 11:14:09 AM

 Улсын Онцгой Комиссын шийдвэр болон корона вирусын халдварын эрсдэлт нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр явуулахаар төлөвлөсөн 75-р Солонгос Хэлний Мэдлэгийн Түвшин Тогтоох Шалгалт (TOPIK)-ыг 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн шалгалт руу хойшлуулахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна.

   4 дүгээр сарын 11-нд шалгалт өгөхөөр бүртгүүлэгчдийн бүртгэл автоматаар сунгагдах тул дахиж бүртгүүлэх шаардлагагүй. Шалгалтын бүртгэлээ цуцлахыг хүсвэл холбогдох зар мэдээтэй танилцана уу.

МОНГОЛЫН ТОПИК ШАЛГАЛТЫН ХОРОО

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр


Холбоо барих

+976 7755-0855
(Даваа- Баасан, Бүртгэлийн хугацаанд 09:00~17:00, Бусад үед 11:00~17:00)