www.topik.mn сайтаар бүртгүүлэх заавар
Алхам 1: Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх
- Нэвтрэх товчийг дарах
- Бүртгүүлэх товчийг дарах
# Хуучин бүртгэлээр нэвтэрч болно. Нууц үг мартсан хэсгээс нууц үгийг сэргээж болно. Хэрэв өмнөх нэвтрэх мэдээллийг мартсан бол шинээр бүртгүүлнэ.
Алхам 2: Шалгалтанд бүртгүүлэх
- Хэрэглэгчийн цахим шуудан товчноос бүртгэлийн хуудас бөглөх товчийг дарах
Алхам 3: Бүртгүүлэгчийн хүлээх үүрэг
- Бүртгүүлэгчийн хүлээх үүрэгтэй танилцаж зөвшөөрч байна хэсгийг тэмдэглэх
- Үргэлжлүүлэх товчийг дарах
Алхам 4: Регистрийн дугаар оруулах, түвшин сонгох
- Тухайн бүртгүүлэх гэж буй хүн өөрийн регистрийн дугаарыг бичих
- TOPIK I, TOPIK II шатлалаас аль нэгийг сонгож тэмдэглэх
TOPIK I: I-II түвшин (анхан шат)
TOPIK II: III-VI түвшин (дунд болон дээд шат)
- Үргэлжлүүлэх товчийг дарах
# Үлдсэн суудал нь тухайн өдрийн боломжит суудлын тоо
# Нийт суудал нь тухайн шатлалд бүртгэх нийт суудлын тоо
# Хэрэв шатлалыг сонгох тэмдэглэгээ гарч ирэхгүй байвал тухайн өдрийн суудал дүүрсэн учир сонгох боломжгүй
Алхам 5: Бүртгэлийн хуудас бөглөх
- Иргэний үнэмлэхний латин овог нэрийг бичих
# Солонгос үсгээр овог нэрээ боломжийн хэрээр бөглөж бичих
- Гэрийн хаяг оруулахдаа англиар загварын дагуу оруулах
# Mongolia, Ulaanbaatar, Bayangol district, 4th khoroo, 5-52
- 3*4 хэмжээтэй сүүлийн 3 сар дотор авахуулсан цээж зураг татаж оруулах
# Өндөр нягтаршилтай, өнгө сайн ялгасан, сүүдэрлэж харлаагүй, файл хэлбэрээр бэлдсэн цээж зураг байх.
# Сэлфи, холоос дарсан, цэнхэр туяатай зураг байж болохгүй
# Хэрэв шаардлага хангахгүй зураг байвал буцааж бүртгэл баталгаажихгүй учир зөрчлийг 4 цагийн дотор арилгана уу
- Иргэний үнэмлэх (зөвшөөрөгдсөн бусад бичиг баримт) хуулбарыг зураг хэлбэрээр татаж оруулах
# Өнгө сайн ялгасан, сүүдэрлэж харлаагүй зураг байх
# Нүүрэн хэсгийн зураг байхад болно
- Үргэлжлүүлэх товчийг дарах
Алхам 6: Бүртгэлийн мэдээлэл шалгах
- Бүртгэлийн хуудсыг зөв бөглөсөн эсэхийг шалгаж хэрэв алдаатай байвал бүртгэл хуудас засах товчийг дарж мэдээллээ засах
- Зөв бөглөсөн бол бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөсөн хэсгийг тэмдэглэх
- Үргэлжлүүлэх товчийг дарах
Алхам 7: Шалгалтын төлбөр төлөх
- Шалгалтын төлбөр төлөх дансны дугаар, шилжүүлэх дүн, гүйлгээний утгын дагуу бүртгэлийн хураамжийн төлбөрийг шилжүүлнэ.
- Төлбөрийн баримтын хуулгыг дансны хуулга илгээх хэсэгт татаж оруулж илгээнэ.
Алхам 8: Бүртгэлийн баталгаажуулалт
- Бүртгүүлэгчийн мэдээлэл, төлбөрийн баримтыг шалгасны дараа баталгаажуулна.
- Бүртгүүлэгч 6 цагийн дотор цахим шуудангийн хаягаар нэвтэрч таны бүртгэл баталгаажсан байна гэсэн бичиг ирсэн эсэхийг шалгана.
- Бүртгэл баталгаажаагүй тохиолдолд 6 цагийн дотор зөрчлийг арилгах шаардлагатай. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд бүртгэл цуцлаж бүртгэлийн хураамжийг зааврын дагуу буцаана.
Алхам 9: Бүртгэлийн хуудас хэвлэх
- Хэрэглэгчийн цахим шуудан товчноос шалгалтын шатлал товчийг дарах / Цахим бүртгэл товчноос бүртгэлийн хуудас товчийг дарах
- Шалгалт эхлэхээс өмнө бүртгэлийн хуудсаа хэвлэж шалгалтын өдөр иргэний үнэмлэхний хамт авчирч шалгалтанд орно