Шалгалт өгөх өдөр анхаарах зүйл
Монголын TOPIK Хорооноос цахим хуудас болон бүртгэлийн хуудас зэрэгт шалгуулагчийн заавал дагаж мөрдөх дүрэм журмыг нийтэлж, танилцуулдаг. Холбогдох дүрэм журам зөрчсөн шалгуулагчийн шалгалт өгөх эрхийг 2-4 жилээр хасах, шалгалтын оноог хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авдаг. Иймд цахим хуудсанд байрлуулсан зар, мэдээ мэдээлэл, зүй бус үйлдлийн тухай дүрэм журмыг сайтар уншиж танилцана уу.
ШАЛГАЛТАНД АВЧ ИРЭХ ЗҮЙЛ
- Бүртгэлийн хуудас
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхний аль нэг, насанд хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээ.
(Бичиг баримт заавал эх хувилбараар авчрах бөгөөд хуулбар байж болохгүй, иргэний үнэмлэхний лавлагаа байж болно.)
ЖИЧ: Бүртгэлийн хуудсыг www.topik.mn сайт руу бүртгүүлсэн хаягаар нэвтэрч ороод ЦАХИМ БҮРТГЭЛ -> БҮРТГЭЛИЙН ХУУДАС хэсгээс хэвлэн авч шалгалтын өдөр заавал авч ирнэ. Хэрэв сайт руу бүртгүүлсэн хаягаар нэвтэрч орж чадахгүй, бүртгүүлсэн хаягаа санахгүй байгаа тохиолдолд шинэ нууц дугаар авах боломжтой. Асууж тодруулах зүйл байвал “Монголын IBT TOPIK” facebook чатаар холбогдоно.
Шалгуулагч бүртгэлийн хуудсанд бичигдсэн хуваарьт шалгалтын байранд заасан цагт хүрэлцэн ирж, хуваарьт ангийн суудлаа олж суух бөгөөд хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй. /Хүснэгтээс шалгалтын цагийг харна уу./
ШАЛГАЛТЫН ЦАГ, ШАЛГАЛТЫН БАЙР
TOPIK I | ||
Цаг | Агуулга | Тайлбар |
08:00-08:30 | Шалгуулагчид хуваарилагдсан шалгалтын байр, ангиа олж очно. | 08:30-д шалгалтын байрны хаалга барина. |
08:30-09:00 (30 минут) | Хянагч багш шалгуулагчийг бичиг баримттай нь тулган шалгаж ангид нэвтрүүлнэ. Шалгуулагч хуваарьт суудлаа олж суун, шалгалтын зааварчилгаатай танилцана. | Шалгалтын үед анхаарах зүйл болон биедээ авч ирэхийг хориглосон зүйлийн талаар зааварчилгаа авна. |
09:00-09:20 (20 минут) | Шалгалтын явцад компьютертай хэрхэн ажиллах, хариултыг хэрхэн сонгож, илгээх зааварчилгаа өгнө. | Шалгалтын бэлэн байдлыг бүрэн хангасан байна. |
09:30-10:00 (30 минут) | Сонсох ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултаа шууд илгээнэ. |
10:00-10:40 (40 минут) | Унших ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултаа шууд илгээнэ. |
ШАЛГАЛТЫН ЦАГ, ШАЛГАЛТЫН БАЙР
TOPIK II | ||
Цаг | Агуулга | Тайлбар |
11:30-12:00 | Шалгуулагчид хуваарилагдсан шалгалтын байр, ангиа олж очино. | 12:00-д шалгалтын байрны хаалга барина. |
12:00-12:30 (30 минут) | Хянагч багш шалгуулагчийг бичиг баримттай нь тулган шалгаж ангид нэвтрүүлнэ. Шалгуулагч хуваарьт суудлаа олж суун, шалгалтын зааварчилгаатай танилцана. | Шалгалтын үед анхаарах зүйл болон биедээ авч ирэхийг хориглосон зүйлийн талаар зааварчилгаа авна. |
12:30-12:50 (20 минут) | Шалгалтын явцад компьютертай хэрхэн ажиллах, хариултыг хэрхэн сонгож, илгээх зааварчилгаа өгнө. | Шалгалтын бэлэн байдлыг бүрэн хангасан байна. |
13: 00-13:35 (35 минут) | Сонсох ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалтын цаг дуусмагц хариултаа шууд илгээнэ. |
13:35-14:15 (40 минут) | Унших ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалтын цаг дуусмагц хариултаа шууд илгээнэ. |
14:15-15:05 (50 минут) | Бичих ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалтын цаг дуусмагц хариултаа шууд илгээнэ. |
ШАЛГАЛТАНД АВЧ ИРЭХИЙГ ХОРИГЛОХ ЗҮЙЛ
- Гар утас, дижитал камер, MP 3, электрон толь бичиг, камертай үзэг, электрон тооны машин, радио, ухаалаг цаг гэх мэт бүх төрлийн ухаалаг, электрон хэрэгсэл
※ Хориглосон зүйлийг биедээ авч ирсэн бол шалгалт эхлэхээс өмнө хянагч багшийн зааврын дагуу хураалгана. Хянагч багшийн зүй ёсны шаардлага, зааврыг эс дагавал зүй бус үйлдэл үйлдсэнд тооцно.
ЗҮЙ БУС ҮЙЛДЭЛ
Зүй бус үйлдэл | Арга хэмжээ |
|
Тухайн шалгалтын оноог хүчингүй болгох. |
| 2 жилийн турш шалгалт өгөх эрхийг хасна. |
| 4 жилийн турш шалгалт өгөх эрхийг хасна. |
| |
