Шалгалтын тухай
ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО:
Солонгос хэлийг хоёрдогч хэлээр сурч буй хилийн чанадад оршин суудаг солонгос иргэн болон гадаад иргэдийн солонгос хэлний чадварыг IBT буюу интернетэд суурилан шалгаж, үр дүнг түргэн шуурхай хүргэх.
ШАЛГУУЛАГЧ:
- Солонгос хэлийг хоёрдогч хэлээр сурч буй хилийн чанадад оршин суудаг солонгос хүн болон гадаадын иргэн
- Солонгос хэл сурч байгаа, БНСУ-ын их, дээд сургуульд элсэхийг хүсэгч
- БНСУ-ын аж ахуйн нэгж, албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэгч
- Гадаадын сургуульд суралцаж байгаа эсвэл төгссөн хилийн чанадад оршин суугч солонгос хүн
ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:
- БНСУ-ын Боловсролын Яамны харьяа “Үндэсний Олон Улсын Боловсролын Хүрээлэн (National Institute for International Education)”
МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- МУИС-ийн Солонгос судлалын салбар, Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны хамтарсан “Монголын TOPIK Хороо”
ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛСЭН ОН:
- СОЛОНГОС: 2023 он
- МОНГОЛ: 2025 оноос "Монголын TOPIK Хороо"
ШАЛГАЛТЫН ОНООНЫ ЗОРИУЛАЛТ:
- БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
- Гадаад иргэн, гадаадын ерөнхий боловсролын сургууль төгссөн солонгос хүн БНСУ-ын их, дээд сургуульд элсэх
- БНСУ-ын аж ахуйн нэгжид ажилд орох, ажил эрхлэгчийн виз авах
- БНСУ-д зорчих болон солонгос иргэнтэй гэрлэсэн хүн виз авах
- Гадаадын иргэн солонгос хэлний багшлах эрхийн шалгалт (2, 3-р шат) өгөх
- БНСУ-д байнгын оршин суух эрх авах
ШАЛГАЛТЫН ЦАГИЙН ХУВААРЬ
| Шатлал | Шалгалтын төрөл | Монгол | Шалгалтын нийт хугацаа (минут) | |
| Шалгалтын байрны хаалга барих цаг | Шалгалт дуусах цаг | |||
TOPIK I | Сонсох Унших | 08:30 | 10:40 | 70 минут /сонсох 30, унших 40/ |
TOPIK II | Сонсох Бичих |
12:00 |
15:05 | 125 минут /сонсох 35, унших 40, бичих 50/ |
