78-р шалгалтын нэмэлт бүртгэл

7/20/2021 1:17:12 PM

2021 оны 10-р сарын 17-нд болох 78-р шалгалтанд цуцласан суудлын тоогоор нэмж бүртгэнэ.

Хугацаа : 2021 оны 7-р сарын 5-наас 9-ныг хүртэл 9-18 цагийн хооронд нээлттэй.

Вэбсайтын бүртгэл 7-р сарын 5-ны өглөөний 9 цагт идэвхижнэ.

Төлбөр :

Топик 1 : 35 000 төгрөг

Топик 2 : 40 000 төгрөг

Төлбөрийг зөвхөн интернет, эсвэл мобайл банкаар хийх шаардлагатай. Гүйлгээний утга дээр дөрвөн оронтой код, вэбсайтад бүртгүүлсэн утасны дугаарыг заавал бичнэ үү.

Анхаарах зүйл :

1. Иргэний үнэмлэх, 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан цээж зураг шаардлагатай.  

2. Таны гэрэл зураг дүнгийн гэрчилгээнд хэвлэгддэг учир онцгой анхаарна уу. Шаардлага хангасан гэрэл зурагтай, хувийн мэдээллээ алдаагүй, үнэн зөв бөглөсөн хүнийг эхлэж бүртгэнэ.

3. Овог нэрээ латин үсгээр бичихдээ маш их алддаг. Иргэний үнэмлэх дээрхи латин үсгээр бичсэн овог нэрээ зөв бичиж оруулаад, сайтар нягтлана уу.

4. Бүртгэл цуцалсан хүний тоогоор нэмж бүртгэнэ. Цөөн хүн бүртгэлээ цуцласан болно.
5. Өмнө бүртгүүлсэн бол автоматаар сунгагдана. Дахиж бүртгүүлэх шаардлагагүй.
6. Топик 1-ийн бүртгэлийг Топик 2 руу, эсвэл Топик 2-ын бүртгэлийг Топик 1 рүү шилжүүлэхгүй.

7. Нэг хүнийг Топик 1 болон 2-т давхар бүртгэхгүй. Та ТОПИК 1 ба ТОПИК 2 түвшний аль нэгийг сонгож зөвхөн нэгэнд нь бүртгүүлэх боломжтой.
8. Шалгалтанд бүртгүүлэгч нь вэбсайтын мэдээлэлийг сайтар уншиж ойлгох үүрэгтэй. Зар мэдээг цаг тухайд нь уншиж танилцах үүрэгтэй. Бид байнга энэ талаар сануулдаг боловч уншиж ойлгохгүй байна. Вэбсайтын мэдээллийг уншиж ойлгоогүйн улмаас хохирвол бүртгүүлэгч өөрөө хариуцна.

9. 24 цагийн дотор шалгаж баталгаажуулна. Баталгаажуулах хүртэл хувийн мэдээллээ засах боломжтой. 24 цагийн дараа баталгаажсан эсэхээ шалгана уу. 

10. Вэбсайтад бүртгүүлэхдээ бичсэн утасны дугаар, дансны хуулганд бичсэн утасны дугаар хоёр адил байх ёстой.

11. Өмнөх долоо хоногт бүртгэлээ цуцлуулсан бол энэ долоо хоногт тухайн түвшиндээ дахин бүртгүүлэх эрхгүй.

12. 7-р сарын 9-наас хойш бүртгэлийн хуудсаа хэвлэж авахыг хүсье.

Монголын Топик Шалгалтын Хороо

2021 оны 7-р сарын 2

 


Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 1, 2, 3, 4-р байр, номын сан, ШУТИС-ийн 2-р байр