Солонгос Хэлний Мэдлэгийн Түвшин Тогтоох (TOPIK) 77-р Шалгалтыг хойшлуулах тухай

6/22/2021 1:45:44 PM

 

УОК-ын шийдвэр, коронагийн халдварын эрсдлийг харгалзан 2021 оны 7-р сарын 11-нд авахаар төлөвлөж байсан Солонгос Хэлний Мэдлэгийн Түвшин Тогтоох 77-р Шалгалтыг 2021 оны 10-р сарын 17-нд (78-р Шалгалт) болгож хойшлууллаа. Өмнө бүртгүүлсэн бол автоматаар сунгагдана. Дахиж бүртгүүлэх шаардлагагүй.

2021 оны 10-р сарын 17-д шалгалт өгөх боломжгүй хүмүүсийн хүсэлтийг дараах хугацаанд вэбсайтаар хүлээн авч, цуцлана.

Бүртгэл цуцлах хугацаа :

2021 оны 6-р сарын 28-наас 7-р сарын 2-ны өдрийг хүртэл

Бүртгэл цуцласан хүний тоогоор, вэбсайтаар нэмж бүртгэнэ.

Нэмэлт бүртгэлийн хугацаа :

2021 оны 7-р сарын 5-наас 7-р сарын 9-ний өдрийг хүртэл

Вэбсайт : topik.mn

 

Монголын TOPIK Шалгалтын Хороо

2021 оны 6-р сарын 18


Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 1, 2, 3, 4-р байр, номын сан, ШУТИС-ийн 2-р байр