77-Р ШАЛГАЛТЫН НЭМЭЛТ БҮРТГЭЛ

3/24/2021 12:40:27 PM

2021 оны 7-р сарын 11-ний өдөр болох 77-р шалгалтад нэмж бүртгэх

Хугацаа : 2021 оны 4-р сарын 26-ны өдрөөс 30-ны өдөр, 09:00-18:00 цагт.

Төлбөрийн хэмжээ : Топик 1 : 35 000 төгрөг ;                   Топик 2 : 40 000 төгрөг

Анхаарах зүйл :

1. Дурдсан хугацаанд цахим бүртгэл идэвхижинэ. Бүртгэл цуцалсан хүний тоогоор нэмж бүртгэнэ.

2. Өмнө нь бүртгүүлсэн бол автоматаар сунгагдана. Дахиж бүртгүүлэх шаардлагагүй.

3. Цахимаар бүртгүүлэхдээ шинэ хаяг үүсгэн нэвтэрч орно. Өмнө цахим хаяг үүсгэж байсан бол шинээр үүсгэх шаардлагагүй.

4. Бүртгүүлэхдээ гар утсандаа хаан банкны апп татаж, иргэний үнэмлэх болон 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар бэлдсэн байх шаардлагатай. Шаардлага хангасан гэрэл зураг байх ёстой.

5. Топик 1-ийн бүртгэлийг Топик 2 руу, эсвэл Топик 2-ын бүртгэлийг Топик 1 рүү шилжүүлэх боломжгүй.

6. Тухайн үеийн нөхцөл байдал, УОК-ын шийдвэрээс шалтгаалан шалгалтын товд өөрчлөлт гарч болзошгүй.

7. ВЭБСАЙТАД БАЙРЛУУЛСАН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛИЙГ САЙТАР УНШИЖ ТАНИЛЦАХ НЬ БҮРТГҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ ЮМ. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ МАШ САЙН НЯГТАЛЖ, ЗӨВ БИЧИЖ ОРУУЛНА УУ. БИЧИЖ ОРУУЛСАН ХОЙНОО САЙТАР ШАЛГАНА УУ. ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭРЭЛ ЗУРАГ ОРУУЛСАН, ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ОРУУЛСАН ХҮНИЙ БҮРТГЭЛ ЭХЛЭЖ БАТАЛГААЖНА. 

8. БҮРТГҮҮЛЭГЧ, ВЭБСАЙТ БОЛОН FB-ЫН "МОНГОЛЫН TOPIK-ЫН БҮРТГЭЛ" ХУУДСАНД БАЙРЛУУЛСАН ШИНЭ ЗАРЫГ ЦАГ ТУХАЙД НЬ УНШИЖ ТАНИЛЦАХ ҮҮРЭГТЭЙ. ШАЛГАЛТЫН ТОВД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ УТАС БОЛОН ИМЭЙЛ ХАЯГААР МЭДЭГДЭХГҮЙ.

 

                             МОНГОЛЫН ТОПИК ШАЛГАЛТЫН ХОРОО

                                             2021 оны 4-р сарын 16

Вэбсайтын мэдээллийг сайтар уншиж танилцах нь бүртгүүлэгчийн үүрэг бөгөөд уншиж ойлгоогүйн улмаас учирсан хохирлыг бүртгүүлэгч өөрөө хариуцна. 

Овог нэр гэх мэт хувийн мэдээллээ зөв бичиж оруулаад сайтар нягтлаж шалгах хэрэгтэй. 

Бүртгүүлэх хүсэлт илгээгээд шалгагдаж байх хугацааанд буруу бичсэн зүйл, эсвэл шаардлага хангаагүй фото зургаа засч оруулах боломжтой. Бүртгүүлэгч хүсэлт илгээснээс хойш 24 цагийн дотор засч өөрчлөх боломжтой.

Системээс олгосон КОД-ыг төлбөр төлөхдөө, гүйлгээний утга хэсэгт ЗӨВ бичээрэй. Энэ нь таны БҮРТГЭЛИЙН ДУГААР БИШ гэдгийг анхаарна уу.  КОД-ЫГ БУРУУ БИЧВЭЛ БҮРТГЭЛ БАТАЛГААЖИХГҮЙ.

Таны хүсэлтийг 24-48 цагийн дотор шалгаж баталгаажуулахдаа БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ОЛГОНО.

Бүртгэл баталгаажснаас хойш ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй болно. 

Бүртгэл баталгаажсан эсэхийг бүртгүүлэгч өөрөө шалгах үүрэгтэй. 

Бүртгэл баталгаажсны дараа, ямар байранд шалгалт өгөхөө манай вэбсайтын "Лавлагаа" цонхны "Шалгалтын байр"-аас тодруулна уу.

Топик 1-ийн бүртгэлийг 2 руу шилжүүлэхгүй гэдгийг хатуу анхааруулж байна.

Бүртгэлээ цуцласан хүний тоогоор нэмж бүртгэнэ.

Санаатай болон санаандгүйгээр ажилд төвөг чирэгдэл учруулбал бүртгэлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

 

Монголын TOPIK-ын Хороо

4-р сарын 26

ТОПИК 2-ын суудал дууссан.

ТОПИК 1-ын суудал үлдсэн.

Овог нэрээ англиар (латин үсгээр) бичихдээ иргэний үнэмлэх дээр бичсниий дагуу бичнэ үү. Эхний үсгийг томоор, бусдыг жижиг үсгээр бичнэ.

Бүртгүүлэгчийн хүлээх үүргийг манай вэбсайтын "Зар мэдээн"-ий "77-р шалгалтын нэмэлт бүртгэл"-ээс уншиж танилцана уу.

Уншиж танилцаагүйн улмаас учирсан хохирлыг бүртгүүлэгч өөрөө хариуцна.

 

Монголын Топик Шалгалтын Хороо

 


Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 1, 2, 3, 4-р байр, номын сан, ШУТИС-ийн 2-р байр