75-Р ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЦУЦЛАХ ТУХАЙ

3/24/2021 12:17:36 PM

 Та 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 75-р Солонгос Хэлний Мэдлэгийн Түвшин тогтоох шалгалтын бүртгэлээ цуцлах хүсэлтэй бол дор дурдсан хугацаанд цахимаар хүсэлтээ илгээнэ үү.

Бүртгэл цуцлах хугацаа : 2021 оны 4-р сарын 12-ноос 16-ны өдөр, 09:00-18:00 цагт

Анхаарах зүйл:

1. Бүртгэл цуцлах цахим хүсэлтийн холбоос 2021 оны 4-р сарын 12-ны 09 цагаас нээгдэнэ. 2. Цахим хуудасны БҮРТГЭЛ ЦУЦЛАХ цонхоор нэвтэрч хувийн мэдээллээ бичнэ. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ БИЧИХДЭЭ САЙТАР ШАЛГАЖ, ЗӨВ БИЧИЖ ОРУУЛНА УУ.  Өмнө нь цахим бүртгэл үүсгэсэн бол шинээр бүртгэл үүсгэх шаардлагагүй.

3. ХҮСЭЛТ ИЛГЭЭСНЭЭС ХОЙШ 48 ЦАГИЙН ДОТОР ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛНА. 

4. "ШАЛГАГДАЖ БАЙГАА" ТӨЛӨВТ БАЙХ ҮЕД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗАСАЖ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ.

5. БАТАЛГААЖСАНААС ХОЙШ 72 ЦАГИЙН ДОТОР ТӨЛБӨРИЙГ БУЦААНА.

 

                                         МОНГОЛЫН ТОПИК ШАЛГАЛТЫН ХОРОО

                                             2021 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр


Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 1, 2, 3, 4-р байр, номын сан, ШУТИС-ийн 2-р байр