Шалгалтын тухай

Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын үндсэн мэдээлэлтэй танилцаарай.

Шалгалтанд бүртгүүлэх

Сайтад нэвтэрсний дараа бүртгэлийн заавар дагуу хуудсыг бөглөнө. Бүртгүүлэхийн өмнө шаардлага хангасан 3*4 харьцаатай цээж зураг, бичиг баримтаа файлаар бэлдэнэ.

Бүртгэлийн хуудас хэвлэх

Бүртгүүлсэнээс хойш таны бүртгэлийг 24-48 цагийн дотор шалгаж баталгаажуулах бөгөөд баталгаажсан бүртгэлийн хуудсыг хэвлэж авах боломжтой.

Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн таван байр, ШУТИС-ийн хичээлийн нэг байранд шалгалтыг зохион байгуулна.

Шалгалтын тов

Монголд тус шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулдаг. Онцгой нөхцөл байдлын улмаас шалгалтын товд өөрчлөлт орж болно.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ (FAQ)

Бүртгэлийн хуудас хэвлэх хэсэг рүү нэвтэрнэ үү. Бүртгэлийн хуудас хэвлэж авч болж байвал бүртгэл баталгаажсан гэсэн үг.

 Бүртгүүлж болно. Гэхдээ бүртгэл цуцалсан хүний тоогоор суудал гарах тул хүссэн хүн бүрийг бүртгэж авах боломжгүй. Зарласан сард бүртгэлээ цуцласан бол тухайн сард хийх нэмэлт бүртгэлд бүртгүүлэх эрхгүй.

Энэ удаагийн нэмэлт бүртгэлийн хуудсыг вэбсайтаар бүртгүүлснээс хойш 14 хоногийн дараа хэвлэж авах боломжтой болно. Өмнө бүртгүүлсэн, бүртгэлээ цуцлаагүй хүмүүст нөхөж олгох хугацааг жич зарлана. Вэбсайтаар бүртгүүлээгүй бол МУИС-ын 2-р байранд биеэр ирж авна.

Хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдалд бүртгэл цуцалж байгаа бөгөөд ийм үед бүртгүүлэгч бүртгэлээ цуцлах хүсэлт гаргаагүй бол автоматаар сунгагдаад явна. Дахиж бүртгүүлэх шаардлагагүй.  

Шалгалтын байр

МУИС-ийн хичээлийн 1, 2, 3, 4-р байр, номын сан, ШУТИС-ийн 2-р байр